2018 он
2-р улирал
2019 он
2020 он
2021 он
2022 он
2018 он
2-р улирал
2019 он
2020 он
2021 он
2022 он
Стандарт,хэмжилзүйн газраас 2021 онд зохион байгуулах Сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу дараах сургалтуудыг цахимаар зохион байгуулав. Үүнд:
|
Сургалтад нийт 205 оролцогч хамрагдсанаас 51,7 % нь СХЗГ-ын 20 аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажилтан албан хаагчид оролцлоо. |
Сургалтаар чанарын менежментийн тогтолцооны үр дүнг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалтыг тогтмол чанартай явуулах талаар олон улсын стандартуудын шалгуур, шилдэг туршлага сайн дадлаас суралцах арга зүйн зөвлөмжөөр хангав. СТАНДАРТЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ТӨВ |
2021 оны 03 сарын 11-12-ны өдөр болон 2021 оны 03 сарын 15-19ний өдрүүдэд зохион байгуулагдах БАТАЛГААЖУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧИЙН М1, М2 эрх олгох мэргэшүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй байгууллагууд СХЗГ-т албан бичгээр хүсэлтээ ирүүлнэ үү.
ЖИЧ: ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВД бүртгэгдсэн албан ёсны баталгаажуулалтын байгууллагын ажилтнуудад шинжээчийн эрх олгох болно
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2023 оны 1 дүгээр сарын 16 -ны өдөр Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримталж байгаа бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төрийн бүтээмжийг стандарттай уялдуулах талаар албан хаагчдтай уулзалт хийж тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтад Шадар сайдын зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Ц.Уртнасан, Стандарт, хэмжил зүйн газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Баруун бүсийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт нар оролцлоо.
Энэ үеэр стандарт хэмжил зүйн салбарын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд тус хэлтэст “Toyota Haice” загварын авто машин гардууллаа.
MNS ISO 19011:2016 "Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар" сэдэвт сургалт 2022 оны 05 сарын 18,19ний өдрүүдэд зохион байгуулагдана. Бүртгэл 5 сарын 10наас эхэлнэ.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.11.19
Тендер шалгаруулалтын нэр:Шалган нэвтрүүлэх тоног төхөөрөмж худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: СХЗГ/202111001
Стандарт, хэмжил зүйн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Шалган нэвтрүүлэх тоног төхөөрөмж худалдан авах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000.00 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50%-иас багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх.
Цахим системээс ирүүлэх санхүүгийн тайлан жилийн тоо:
2020 оны санхүүгийн тайлан
Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 11:40-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
Энхтайваны өргөн чөлөө, 46 А, 213 тоот ,
ахлах мэргэжилтэн Б.Дөлгөөнбаяр Утас: 261631
Дэлгэрэнгүй мэдээлэл авхыг хүсвэл www.tender.gov.mn цахим хуудасруу орж танилцана уу
Стандарт, хэмжил зүйн газраас салбарын хэмжээнд нийт ажилтан албан хаагчдыг чадавхижуулах, мэдлэг, ур чадварт суурилсан цогц хандлагыг бий болгох зорилгоор Сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж буй бөгөөд 2021 оны 4 улиралд хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтыг 09 сарын 16-17-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Тус сургалтанд Стандарт, хэмжил зүйн газрын орон нутгийн 20 хэлтсийн нийт албан хаагчид идэвхтэй оролцож, сургалтын эхний өдөр амжилттай болж өндөрлөлөө
СХЗГ-аас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хэмжил зүйн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийн байдал хэмжил зүйн салбарын цаашдын хөгжил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван ААНБ-ын төлөөллийг оролцуулсан нээлттэй уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Худалдаан дахь техникийн саад тотгорыг бууруулах нэг хүчин зүйл нь бүтээгдэхүүний чанар, сорилтын, хэмжлийн үр дүнг улс орнууд харилцан хүлээн зөвшөөрөх явдал юм. Үүний тулд А ба В улсын шалгалт тохируулгын эсвэл сорилтын лабораторийн үр дүнгийн ижил тэнцүү байдлыг урьдчилан нотолсон байх шаардлагтай. Эквивалент байдлыг тодорхойлох үндсэн шалгуур нь лабораторийн шалгалт тохируулга ба хэмжлийн чадавхи буюу олон улсын нэршлээр СМС (calibration and measurement capability) бөгөөд тухайн улсын хэмжил зүйн хүрээлэн тодорхой хэмжлийн төрлөөр СМС–ээ үнэлүүлэн CIPM (Олон улсын жин хэмжүүрийн хорооны) түлхүүр харьцуулалтын өгөгдлийн санд байршуулсан тохиолдолд тухайн улсад хийсэн хэмжлийн үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрнө.
Хэмжил зүйн хүрээлэнгийн уртын эталоны лаборатори нь төгсгөлт уртын хэмжүүрийн шалгалт тохируулгын төрлөөр 2018 онд Үндэсний Итгэмжлэлийн байгууллагаар (MNAS) итгэмжлүүлсэн. 2019 онд Aзи Номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр APMP-ийн хосолсон харьцуулалтад 0.5 – 100 мм хэмжих хязгаарт БНХАУ-ын хэмжил зүйн хүрээлэнтэй амжилттай хамтран оролцсон билээ. Үндэсний Итгэмжлэлийн төвийн ээлжит магадлан итгэмжлэлийг 2021 оны 9-р сарын 13-14 –ны өдрүүдэд уртын эталоны лабораторид APMP–ийн техникийн ижил түвшний үнэлгээтэй хамтран зохион байгууллаа. Ижил түвшний үнэлгээг онлайнаар явуулсан ба техникийн шинжээчээр АРМР-д хүлээн зөвшөөрөгдсөн, БНСУ-ын судлаач Дк. Чу-Шик Кан, тэргүүлэх шинжээчээр MNAS-ийн ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэг нар тус тус ажиллалаа.
Ижил түвшний үнэлгээний үеэр лабораторид хэмжил зүйн нэгж дамжуулалт, ажилтны мэдлэг, ур чадвар, шалгалт тохируулгын аргачлал, хэмжлийн эргэлзээний тооцоололыг шалгаж, СМС-н тооцоолол нь олон улсын харьцуулалтад оролцсон үр дүнтэй нийцсэн ба ISO/IEC 17025-2017 стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоо хангалттай сайн гэж дүгнэсэн.
Уртын лаборатори нь төгсгөлт уртын хэмжүүрийн шалгалт тохируулгын төрлөөр шалгалт тохируулга, хэмжлийн чадавхаа үнэлүүлж, бүртгүүлэх хүлээн зөвшөөрүүлэхэд энэхүү үнэлгээний тайлан чухал алхам болсон. Цаашид бид энэхүү үнэлгээний тайлан, СМС тооцоолол зэргийг олон улсын болон бүс нутгийн хэмжи зүйн байгууллагаар хянуулан баталгаажуулснаар BIPM CIPM-ийн өгөгдлийн мэдээллийн санд байршуулна. Ингэснээр үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар хангалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг дэмжихэд, худалдаан дахь техникийн саадыг арилгахад хэмжил зүйн талаас жинтэй хувь нэмэр болно. Техникийн саадаас үүсэлтэй үргүй зардлын өсөлт, бараа таваар саатах, олон дахин шалгах явцыг багасгах ач холбогдолтой юм.