2018 он 1-р улирал 2-р улирал 3-р улирал 2019 он 1-р улирал 2-р улирал -1, -2 3-р улирал 4-р улирал 2020 он 1-р улирал 2-р улирал 3-р улирал 4-р улирал 2021 он 2-р улирал 3-р улирал 2022 он 1-р улирал 2-р улирал 3-р улирал
Стандарт,хэмжилзүйн газраас 2021 онд зохион байгуулах Сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу дараах сургалтуудыг цахимаар зохион байгуулав. Үүнд: 2-р сарын 23-24-ны өдрүүдэд MNS ISO 9001:2016 “Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага” стандартын сургалт, 3-р сарын 2-3-ны өдрүүдэд MNS ISO 19011:2020 “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” стандартын сургалт. Сургалтад нийт 205 оролцогч хамрагдсанаас 51,7 % нь СХЗГ-ын 20 аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажилтан албан хаагчид оролцлоо. Сургалтаар чанарын менежментийн тогтолцооны үр дүнг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалтыг тогтмол чанартай явуулах талаар олон улсын стандартуудын шалгуур, шилдэг туршлага сайн дадлаас суралцах арга зүйн зөвлөмжөөр хангав. СТАНДАРТЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
2021 оны 03 сарын 11-12-ны өдөр болон 2021 оны 03 сарын 15-19ний өдрүүдэд зохион байгуулагдах БАТАЛГААЖУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧИЙН М1, М2 эрх олгох мэргэшүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй байгууллагууд СХЗГ-т албан бичгээр хүсэлтээ ирүүлнэ үү. ЖИЧ: ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВД бүртгэгдсэн албан ёсны баталгаажуулалтын байгууллагын ажилтнуудад шинжээчийн эрх олгох болно
Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын чиг үүргийн дагуу "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийг Стандарт, хэмжил зүйн газраас боловсруулан, төслийн хэлэлцүүлгийг 16 яам, 20 аймагт үе шаттайгаар зохион байгуулж, дуусах шатандаа явж байна. Гадаад харилцааны яаманд “Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг танилцуулж, санал солилцон, санал дүгнэлтийг хүлээн авлаа. Тус яамны төлөөлөгчдийн зүгээс нэгдсэн саналаа бичгээр хүргүүлэхээр боллоо. Хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн 03 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд Стандарт хэмжил зүйн газарт болох нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулна.
СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨСӨЛ "СТАНДАРТ БА ХӨГЖИЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ
СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ, СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨСӨЛ, "СТАНДАРТ БА ХӨГЖИЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ