
Өвөр Монголын өөртөө засах орны Чанар, стандартчиллын судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай Стандарт хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр тэргүүтэй холбогдох төлөөллүүд 2023 оны 09 сарын 05-ны өдөр танилцан, туршлага солилцлоо.
ӨМӨЗО-ны Чанар, Стандартчиллын Хүрээлэн нь дотоодын болон Олон Улсын стандартчиллын томоохон байгууллагуудтай нягт хамтран ажилладаг байгууллага юм. Уг байгууллага Хятадын үндэсний Стандартчиллын Хүрээлэн, Хятадын Үндэсний нийтлэл дугаарын төв, Хятадын Нисэхийн иж бүрэн технологийн судалгааны хүрээлэн зэрэг үндэсний судалгааны байгууллагуудтай мөн нягт хамтран ажилладаг байна.
Чанар, стандартчиллын хүрээлэн нь сүүлийн жилүүдэд үндэсний болон бүс нутгийн 40 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны төслийг хэрэгжүүлж хөдөө аж ахуй, мал аж ахуй үйлчилгээний салбар, нийгмийн менежмент төрийн үйлчилгээ гэх зэрэг эдгээр салбарт 3 чухал үндсэн стандартын тогтолцоог бий болгосон байна. Тодруулбал, Аж үйлдвэрийн гол онцлог шинж чанаруудыг тусгасан 21 дэд систем, 58 өндөр чанарын стандартын системүүд багтсан байна.




