Монгол Улсын Шадар сайд, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарын 2021 онд хамтран ажиллах гэрээнд Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй холбоотойгоор аймгийн төрийн байгууллагуудад ISO 9001 стандартыг нэвтрүүлэх сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажил тусгагдсан. Үүний дагуу Аймгийн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад зориулсан хоёр өдрийн “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО-MNS ISO 9001:2016 СТАНДАРТЫН ШААРДЛАГА” сэдэвт арга зүйн сургалтыг Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2021 оны энэ сарын 22-23 -ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга нар болон сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар нийт 70 хүн хамрагдав. Сургагч багшаар Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын төвийн ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр ажиллав.