Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх төслийн хамт олонтой өнөөдөр уулзлаа. Энэ үеэр шатахуун түгээх станцтай холбоотой стандартууд болон лабораторийн чадавх, итгэмжлэлийн асуудал зэрэг мэдээлэл солилцсоны дээр СХЗГ-аас шатахуун түгээх станцуудад явуулдаг намрын ээлжит баталгаажуулалтад оролцож, туршлага солилцохоор боллоо. Түүнчлэн цаашид Солонгос улсад газрын тосны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ тус төслийн удирдлага хэлсэн юм.