СХЗГ-аас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хэмжил зүйн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийн байдал хэмжил зүйн салбарын цаашдын хөгжил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хорин долоон ААНБ-ын төлөөллийг оролцуулсан нээлттэй цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа.