2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн
Хэмжил зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын мэдээлэл.
НЭГ. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал:
Нэгдүгээр асуудал: “Эталон хэмжүүр“ ХХК -иас хүсэлт болгосон БНХАУ-ын “YongKang Hualitai Electronic Weighing Apparatus” компанид үйлдвэрлэсэн ACS-HLT806, TCS-HLT616, TCS-HL616 WIRELESS загварын худалдааны электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Хоёрдугаар асуудал: “Эталон хэмжүүр“ ХХК -иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Zhejiang Junkaishun Industry & Trade Co.Ltd” компанид үйлдвэрлэсэн ACS-JKS2036, ACS-JKS2036ARM, WL-9001 загварын худалдааны электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.
ХОЁР. ААНБ-ын хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхын үнэлгээний асуудал:
Нэгдүгээр асуудал: “Суат” ХХК-ийг загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах, засварлах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хамрах хүрээгээр Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Хоёрдугаар асуудал: “Дижитал повер” ХХК-ийг загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгаан тоолуур, гүйдлийн трансформатор импортлох хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хамрах хүрээгээр Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
-0-