Стандарт, хэмжил зүйн газар болон ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (PTB)-ийн төлөөлөл хооронд уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтаар талууд 2012 оноос эхэлсэн “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж буйг цохон тэмдэглээд, өнөөдрийг хүртэл төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид тус төслийг үргэлжлүүлэх боломж, нөхцлийн талаар санал солилцлоо.
Стандарт, хэмжил зүйн газрын төлөөллийн зүгээс ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (PTB)-тэй бүх талаар хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, Стандарт хэмжил зүйн салбарын мэргэжилтэн, албан хаагч нарын ур чадварыг дээшлүүлэх, тус газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн Эталоны лабораториудын Эталон, тоног төхөөрөмжийн шинэчлэх, чадавхыг нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахаар санал тавилаа.
Түүнчлэн Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны өнөөгийн явц, хөгжил дэвшлийн талаар зочдод танилцуулж, хамтын ажиллагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Тус төслийн зохицуулагч, зөвлөх мэргэжилтнүүд Стандарт, хэмжил зүйн газар дээр 14 хоногийн хугацаанд ажиллах юм.