Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаж байгаа ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (PTB)-гийн төлөөллүүд Стандарт, хэмжил зүйн газрын лабораториудтай танилцлаа. Энэ үеэр тус лабораториудыг хариуцсан ахлах мэргэжилтнүүд эталон, тоног төхөөрөмжөө танилцуулж, цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэх талаар мэдээлэл солилцсон. Дашрамд дурдахад, Хэмжил зүйн хүрээлэнгийн Цахилгааны эталоны лабораторид PТВ-гийн “Эрчим хүч, уул уурхайн салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төсөл хэрэгжиж байгаа юм.