Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй төсөлд Стандарт, хэмжил зүйн газар шалгарч, “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх нь” дэд төслийг газар дээрээ хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, нийт 40-аад албан хаагч хамрагдлаа. Төрийн албаны үнэт зүйл, төрийн албан хаагчийн ажлын онцлог, зарчмыг эргэцүүлэх, өөрийн харилцаа, хандлага, ёс зүйн чиг баримжааг оношилж, хөгжүүлэх арга барил эзэмших зэрэг олон шинэ мэдлэг мэдэээлэл өгсөн, өгөөжтэй сургалт болсныг оролцогчид онцолж байлаа.