Сүхбаатар аймгийн СХЗХ нь Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан төлөвлөгөөт ажлын дагуу хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд:
1: Сургалт мэдээлэл, стандартын үнэлгээ хийх
Сургалт мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтэн Б. Мөнхжаргал Баруун-Урт сумын 3-р цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлд MNS 6558:2015 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага, MNS 6799:2019 Сургалт хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлага стандартуудаар сургалт хийж, тэдэнтэй хамтран тус цэцэрлэгт стандартын дагуу үнэлгээ хийж, зөвлөлийн хурал хийн, цэцэрлэгийн арга зүйчид сайжруулах шаардлагатай ажлуудыг танилцууллаа.
2: СТАНДАРТЫН ВИДЕО ТАНИЛЦУУЛГА
Стандартчиллын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор 11 төрлийн стандартаар видео танилцуулга /контент/ хийсэн
3: Хамтарсан арга хэмжээ
Сүхбаатар аймгийн Мэргэжилйн хяналтын газар, Эрүү мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын ЗДТГ, Сүхбаатар аймгийн Тогоочдын холбоо зэрэг байгууллагуудын хамтарсан удирдамж гарч Наран, Онгон, Эрдэнэцагаан, Баруун-Урт гэсэн сумдын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 58 иргэнийг хамруулан томоохон арга хэмжээ зохион байгууллаа.
Үүнд:
Ур чадварын уралдаан:
Удирдамжийн дагуу 6 байгууллага хамтран "Бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах" ажил, мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. Үүнд: Эмчилгээ, сувиллын хоол, Хүүхдийн хоол, Зоогийн газрын хоол, Талх, нарийн боов, Орчин үеийн монгол хоол, Зөөгчийн ур чадвар гэсэн 6 төрөлд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчид ур чадвараа сорилоо.
Нээлттэй хаалганы өдөр
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 60 иргэнээс авч, 7 төрлийн 120 ш гарын авлага түгээж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. Том дэлгэцэнд Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан стандарт сурталчилах зорилгоор хийсэн 2 төрлийн видеог үзүүлсэн.
Сургалт, мэдээлэл-
Байгууллагууд холбогдох чиглэл тус бүрийн сургалт, мэдээллийг хийсэн. Манай хэлтсийн хувьд ахлах мэргэжилтэн Ц.Өлзийжаргал "Стандарт, хэмжилзүйн салбарын хууль эрх зүйн шинэчлэл", "MNS 4946:2019 Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавигдах шаардлага", Сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал ᠌᠌"Стандартын тухай ойлголт", "Хуванцар сав", Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн Э.Цогдэлгэр ᠌᠌"Хэмжилзүйн тухай ойлголт" зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ.
Хүнсний дэлгүүр, зоогийн газрын хэмжих хэрэгслийн баталгаажуулалт
20 орчим хүнсний дэлгүүр, зоогийн газраар орж ажиллалаа. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Э.Цогдэлгэр хэмжих хэрэгслийн баталгаажуулат хийж, Нягтлан бодогч О.Эрдэнэцэцэг "Гэрчилгээт тооцоот баримтыг хэрэглэх, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах журам"ын хэрэгжилтэд хяналт тавьж, Сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал, Архив, бичиг хэргийн ажилтан Ч.Соёлцэцэг нар хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авч, иргэдийн санал хүсэлтийг сонсож, 7 төрлийн гарын авлага тарааж ажиллалаа.