Бүгд Найрамдах Улс тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартын тогтолцоог боловсронгуй болгох, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, Олон Улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан ажилтан албан хаагчдадаа төрийн дээд, одон медаль болон салбарын шагналуудаар шагнаж урамшууллаа.
Стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын салбарт үр бүтээлтэй, олон жил ажилласан Хэмжих хэрэгслийн, шалгалт баталгаажуулалтын газрын ахмад ажилтан П.Цэрэн-Очир Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Стандарчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Мяасүрэн, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Болормаа нар тус тус Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Хэмжил зүйн бодлогын газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Ундраа, Хэмжих хэрэгслийн, шалгалт баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Б.Болормаа, Хэмжих хэрэгслийн, шалгалт баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Б.Зоригхүү, Бүтээгдэхүүн тогтолцоо, баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат нар шагнууллаа.
Түүнчлэн Стандарт, хэмжил зүйн газрын "Стандарт, хэмжил зүйн тэргүүний ажилтан" цол тэмдэг, “Хүндэт Жуух бичиг”, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын “Хүндэт жуух бичиг”, ХХААХҮЯ-ны тэргүүн болон бусад салбарын одон медалиар албан хаагчдыг шагнасан, шагналын хур буусан өдөр байлаа.
Шагнуулсан нийт албан хаагчдадаа аз жаргал хүсч, стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын салбар дахь цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.