СХЗГ, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнгөрөгч баасан гарагт нээлттэй хаалганы өдөрлөгийг тус дүүрэгт зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр СХЗГ-ын Стандартын мэдээлэл, лавлагаа сургалтын төв мөрдөгдөж буй стандартыг иргэд, ААН-д танилцуулсан бол Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар бүтээгдэхүүн баталгаажуулалтын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, Сорьцын хяналтын газар эрднийн чулуун эдлэлийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгууллаа. Эндээс хамгийн эрэлттэй үйлчилгээ нь Хэмжих хэрэгсэл, шалгалт баталгаажуулалтын газраас хийж буй хувь хүн, ААН-ийн жинг баталгаажуулах ажил байлаа. Мөн энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар болон тус дүүрэг дэх УБЦТС, ОНӨААТҮГ-ийн төлөөлөлтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.