Стандарт, хэмжил зүйн газар батлагдсан гарсан стандартыг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд Монголын олон суваг дамжуулагчдын холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн технологи харилцаа холбооны салбарт чухал нөлөө үзүүлэх стандартын талаар харилцан мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Цаашид стандартын талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.