Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг нар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн төслийн мэргэжилтэн Нишияма Акиёотой уулзаж, зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Энэ нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаж, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд хийж ажлын нэг бөгөөд өдгөө зохистой дадлыг нэвтрүүлэхэд СХЗГ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа энэ үеэр уламжилсан юм.