Нийгмийн хариуцлагын хүрээнд Стандарт хэмжил зүйн газар, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хийсэн хамтын ажиллагааны хүрээнд ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Эхний ээлжинд шээс, цусны шинжилгээг авсан бол 20-иод төрлийн үзэг хамруулсан нарийн шинжилгээг ирэх бямба гарагт хийх юм. Цар тахлын хүрээ буурахгүй байгаа энэ өдрүүдэд хувь хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжих шаардлагатай байгаа билээ.