Стандартчилал, тохирлын үнэлгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын энэ сарын7-ны өдрийн захирамжаар байгуулсан.
Тус ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өчигдөр болсон бөгөөд энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалын төслийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн дотор боловсруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Олон Улсын жишигт нийцүүлэх, Зөвшөөрлийн тухай хуультай уялдуулан нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал авах, хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулахыг ажлын хэсгийн гишүүдэд, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Дэд ажлын хэсгээрээ хэлэлцүүлэх, Дэд ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, хуулийн төслийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор ажлын хэсэгт танилцуулахыг үүрэг болгосон.
Тэгвэл өнөөдөр Стандарт хэмжил зүйн газарт стандартчилал, тохирлын үнэлгээний эрхзүйн орчныг боловсронгуй болгох Дэд ажлын хэсэг хуралдаж, салбар бүрийн төлөөллүүд санал бодлоо хуваалцлаа.