2022 оны дэлхийн хэмжил зүйн өдөр "Дижитал эрин дэх хэмжил зүй" уриан дор болж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн бодлогын газар, Хэмжил зүйн хүрээлэн, Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газрын мэргэжилтнүүдийн дунд "Дижитал эрин дэх хэмжил зүй- дижитал шалгалт тохируулгын гэрчилгээ" сэдвийн дор сургалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Дэлхий нийтээрээ дижитал эрин рүү шилжиж байгаа энэ үед хэмжил зүй хэрхэн ухаалаг болох тухай сургалтыг Хэмжил зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, ахлах мэргэжилтэн Ц.Алтанцэцэг нар хөтлөн явуулсан юм.