Геологийн төв лабораторийн захирал О.Даваасамбуу, дэд захирал Э.Содномжамц, дотоод аудитор н.Ганцэцэг болон СХЗГ-ын БТБГ-ын дарга В.Ганзориг, СТҮБГ-ын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг, ахлах мэргэжилтэн А.Нэргүйсайхан, мэргэжилтэн Б. Дөлгөөнбаяр нар уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар хил гаалиар нэвтэрч буй эрдэс баялгийн бүтээгдэхүүнд тавих хяналт, дээж авалт, стандартчилсан загвар, тохирлын гэрчилгээ, худалдах худалдан авах үйл явц, баяжмалын стандарт, өнөөгийн болон хойшид авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээний талаар харилцан санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.