Газар нь Засгийн газрын үйл ажиллагааны стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй, сорьцын хяналтын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Газар нь салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд хууль тогтоомжийн хүрээнд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдаж зохицуулна.
Газар нь стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй, сорьцын хяналтын хөгжлийг хурдасгах, олон улсын жишигт хүргэх, Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн экспортыг дэмжсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үндсэн чиг үүргийнхээ хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хамарсан Засгийн газрын зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ.
- Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх;
- Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмжлийн нэгдмэл байдлыг хангах бодлогоор дэмжих, Монгол Улсын хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн үндэсний эталон, хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхыг нэмэгдүүлж олон улсын түвшинд хүргэх;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний болон Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
- Сорьцын хяналтын баталгааг олон улсын түвшинд хүргэх, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах;
Стандарт, хэмжил зүйн газар нь мандатын болон орчны шинжилгээнд тулгуурлан стратегийн зорилгоо дараах байдлаар томьёолж байна. Үүнд:
Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.
Дээрх стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: Стратегийн зорилт 1: Стандарт, хэмжил зүйн салбарын орлогыг нэмэгдүүлнэ. Стратегийн зорилт 2: Стандарт, хэмжил зүйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 3: Стандарт, хэмжил зүйн газраас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулна. Стратегийн зорилт 4: Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Стратегийн зорилт 5: Үндэсний стандартад олон улсын стандартын эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 6: Техникийн зохицуулалт боловсруулахад төрийн захиргааны төв байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
Стратегийн зорилт 7: Хэмжил зүйн салбарт зайлшгүй шаардлагатай улсын болон ажлын эталон бий болгоно.
Стратегийн зорилт 8: Эталоны шалгалт тохируулга, хэмжлийн чадавхиа үнэлүүлж олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.
Стратегийн зорилт 9: Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, нэр төрлийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 10: Үнэт металлын сорьцын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ. Стратегийн зорилт 11: Стандарт, хэмжил зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх,
чадавхжуулах тогтолцоог бүрдүүлнэ.
Дарга, дэд дарга
Захиргаа, удирдлагын газар
Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар
Санхүүгийн хэлтэс
Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар
Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар
Хэмжил зүйн бодлогын газар
Хэмжих хэрэгсэл, шалгалт баталгаажуулалтын газар
Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв
Түүхэн товчоон:
- 1923 оны 1 дүгээр сард Сангийн яаманд Хэмжил зүйн байцаагч эрхлэгч 1, хэмжүүр үасах дархан 2-ын орон тоо батлагдан ажиллаж эхэлсэн.
- 1924 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Монгол Улсын аливаа хэмжүүрийн дүрэм” батлагдсан.
- 1924 онд Сангийн яамны харьяа “Жин хэмжүүрийн тасаг” байгуулагдсан.
- 1931 оны 1 дүгээр сард Худалдаа аж үйлдвэрийн яамны дэргэд Хэмжүүрийн асуудал эрхлэх комисс байгуулагдсан.
- 1944 оны 4 дүгээр сард “Хэмжүүр ба хэмжих хэрэгслийн тухай” хууль батлгадсан.
- 1953 оны 4 дүгээр сард Улсын төлөвлөгөөний комиссын дэргэд “Үнэ стандартын хороо” байгуулагдсан.
- 1955 оны 4 дүгээр сард Сангийн яамны харьяа “Улсын хэмжүүр ба хэмжих багаж хэрэгслийн хэрэг эрхлэх газар” байгуулагдсан.
- 1956 онд Гадаад худалдааны яамны харьяа “Улсын чанарыг байцаан шалгах газар” байгуулагдсан.
- 1958 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 13 хүний бүрэлдэхүүнтэй “Улсын стандартчиллын комисс” байгуулагдсан.
- 1959 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Улсын стандарт, хэмжүүр ба хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газар” байгуулагдсан.
- 1963 оны 2 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор Улсын банкны ерөнхий хороонд Үнэт металлын чанар шалгах тасаг байгуулагдсан.
- 1970 оны 11 дүгээр сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 337 дугаар тогтоолоор “Алт үнэт чулууны цех” байгуулагдсан.
- 1972 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Чанар, стандарт, хэмжүүрийн улсын хороо” байгуулагдсан.
- 1975 оны 6 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Үнэ, стандартын улсын хороо” байгуулагдсан.
- 1976 оны 2 дугаар сард Үнэ, стандартын улсын хорооны харьяа “Улсын чанар хэмжүүрийн хяналтын төв” байгуулагдсан.
- 1983 онд Сайд нарын зөвлөлийн 101 дүгээр тогтоолоор Сангийн яаманд “Улсын сорьц хяналтын хэлтэс”-ийг үнэт металлын чанар шалгах хэлтэстэйгээр байгуулсан.
- 1988 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Улсын стандартын газар” байгуулагдсан.
- 1990 оны 10 дугаар сард “Үндэсний стандартчиллын эрдэм шинжилгээний хүрээлэн” байгуулагдсан.
- 1992 оны 5 дугаар сард Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 83-р тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв” байгуулагдсан.
- 1994 оны 12 дугаар сард “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль” батлагдсан.
- 1996 онд Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоолоор Сорьцын улсын хяналтын албыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгосон.
- 1999 оны 7 дугаар сард Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн харьяа Итгэмжлэлийн алба байгуулагдсан.
- 2003 оны 5 дугаар сард “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль батлагдсан.
- 2008 оны 8 дугаар сард Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв” нь “Стандартчилал, хэмжил зүйн газар” болсон.
- 2008 онд Улсын Их Хурлын 43 дугаар тогтоолоор Сорьцын улсын хяналтын албыг Стандартчилал, хэмжил зүйн газарт шилжүүлсэн.
- 2016 оны Монгол улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн газар” нь “Стандарт, хэмжил зүйн газар” болсон
Амьдралын чанарыг сайжруулна.
Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын чиг үүргийн дагуу "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийг Стандарт, хэмжил зүйн газраас боловсруулан, төслийн хэлэлцүүлгийг 16 яам, 20 аймагт үе шаттайгаар зохион байгуулж, дуусах шатандаа явж байна.
Гадаад харилцааны яаманд “Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг танилцуулж, санал солилцон, санал дүгнэлтийг хүлээн авлаа.
Тус яамны төлөөлөгчдийн зүгээс нэгдсэн саналаа бичгээр хүргүүлэхээр боллоо.
Хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн 03 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд Стандарт хэмжил зүйн газарт болох нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулна.