Стандартын мэдээлэл, лавлагааны салбар сангийн үйлчилгээ,сургалт:
Стандартын салбар сан нь:
-стандартын болон мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалах,
-байгууллага, иргэдэд стандартын мэдээлэл лавлагааны үйлчилгээ үзүүлэх,
-стандарт борлуулах,
-ААН, байгууллагууд стандарт/байгууллагын/ боловсруулахад нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, бүртгэх,
-ААН, иргэдэд сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Стандартын салбар сан жилдээ 400 гаруй ААН, байгууллага, иргэдэд стандартын үйлчилгээ үзүүлж, 70 гаруй иргэн, ААН-ийг стандартаар ханган ажилладаг. Жилд 10 ААН, 400-450 иргэнд сургалт зохион байгуулж, 600 гаруй иргэнийг гарын авлага материалаар хангаж ажилладаг.