Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь анх 1980 онд аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Үнэ чанарын хэлтэс нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө хэмжил зүйн хяналт, бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт-шалгалт тохируулга, хүнс- эрүүл ахуйн лаборатори, стандартын мэдээлэл-лавлагаа, сургалт сурталчилгаа, сорьцын хяналтын чиглэлээр Баталгаажуулалтын алба, Хэмжил зүйн лаборатори, Итгэмжлэгдсэн лаборатори, Стандартын салбар сан, захиргаа аж ахуйн алба гэсэн үндсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй нийт 23 ажилтан албан хаагчтай, 40 жилийн түүхтэй байгууллага юм.
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт
- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт
- Хэмжил зүйн хяналт
- Стандартын мэдээлэл лавлагааны үйлчилгээ, сургалт
- Итгэмжлэгдсэн лаборатори
- Сорьцын хяналт
- Стандартчилал, хэмжил зүйн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
ТҮҮХЭН ЗАМНАЛ:
1980 он - Аймгийн АДХГЗ-ны Үнэ чанарын хэлтэс
1983 он -Аймгийн АДХГЗ-ны Үнэ чанарын хэлтсийн дэргэд ХАА, хүнсний бүтээгдэхүүний экспертиз лаборатори
1988 он -Стандарт чанарын хяналтын хэлтэс
1992 он - Стандартчилал, баталгаажуулалтын төв /Таримал ургамлын үрийн лабораторийг нэгтгэсэн /
1997 он -Чанарын нэгдсэн алба /Хүн эмнэлгийн эрүүл ахуй, халдвар судлал, бактериологи, хор судлал болон мал эмнэлгийн ариун цэврийн лабораториудыг нэгтгэсэн/
2001 он- Стандартчилал, хэмжил зүйн төв
2008 он- Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс
2016 он- Стандарт, хэмжил зүйн хэлтэс