АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА
Амьдралын чанарыг сайжруулна.
УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ.
Алсын хараа:
Стандарт-Дэлхийн хөгжлийн түлхүүр
Эрхэм зорилго:
Хэмжих хэрэгсэл, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг баталгаажуулалтанд бүрэн хамруулж иргэдийг аюулгүй орчинд амьдрах, эрүүл хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахад оршино.
Чанарын бодлого :
Бид чанарыг эрхэмлэсэн, хуулиа дээдэлсэн, мэргэшсэн өндөр ёс зүйтэй, чадварлаг хүний нөөцөд тулгуурлан хэрэглэгч, сонирхогч талын хэрэгцээ шаардлагыг дээд зэргээр хангасан түвшинд төрийн үйлчилгээг хүргэнэ. Дээрх бодлогыг хангах хүрээнд үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоог олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж байнгын сайжруулалтыг хангаж ажиллах нь ажилтан бидний үүрэг байх болно.
Хаяг : Увс аймаг Улаангом сум 3-р баг СХЗХ-н байр
Утас : 99904039, 99777885, 88259609
И-мэйл : uvs@masm.gov.mn
Facebook : Увс Стандарт Хэмжил Зүй, Увс аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс
Манай веб сайтаар зочилж Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Увс аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн газраас итгэмжлэгдсэн баталгаажуулалтын алба, хэмжил зүйн лаборатори, стандартын мэдээлэл, лавлагаа салбар сан гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус хэлтэс нь Увс аймгийн нутаг дэвсгэрт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажил үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.
Манай хамт олон сахилга хариуцлагатайгаар төрийн байгууллагуудыг манлайлан ажиллаж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүртээмжтэйгээр иргэд хэрэглэгчдэдээ хүргэн ажиллахын зэрэгцээ худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, дотоодын болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, сорьцын хяналтын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж тэднийг зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөхцлийг бүрдүүлэн орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Та манай цахим хуудаснаас Увс аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтэс, түүний эрхэм зорилго, эрх зүйн зохицуулалт, тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаархи бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болохыг тэмдэглэж байна.
Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Стандарт, хэмжилзүйн хэлтсийн хамт олны халуун мэндчилгээг дэвшүүлье.
Стандарт, хэмжил зүйн байгууллагад илгээсэн та бүхний ажил хэрэгч санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл бидний үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулах болно.
Манай үүд хаалга үргэлж танд нээлттэй байх болно
ХҮНДЭТГЭСЭН:
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА
ГОНГОРЫН УУГАНБАЯР
Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь анх 1980 онд аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Үнэ чанарын хэлтэс нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө хэмжил зүйн хяналт, бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт-шалгалт тохируулга, хүнс- эрүүл ахуйн лаборатори, стандартын мэдээлэл-лавлагаа, сургалт сурталчилгаа, сорьцын хяналтын чиглэлээр Баталгаажуулалтын алба, Хэмжил зүйн лаборатори, Итгэмжлэгдсэн лаборатори, Стандартын салбар сан, захиргаа аж ахуйн алба гэсэн үндсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй нийт 23 ажилтан албан хаагчтай, 40 жилийн түүхтэй байгууллага юм.
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт
- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт
- Хэмжил зүйн хяналт
- Стандартын мэдээлэл лавлагааны үйлчилгээ, сургалт
- Итгэмжлэгдсэн лаборатори
- Сорьцын хяналт
- Стандартчилал, хэмжил зүйн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
ТҮҮХЭН ЗАМНАЛ:
1980 он - Аймгийн АДХГЗ-ны Үнэ чанарын хэлтэс
1983 он -Аймгийн АДХГЗ-ны Үнэ чанарын хэлтсийн дэргэд ХАА, хүнсний бүтээгдэхүүний экспертиз лаборатори
1988 он -Стандарт чанарын хяналтын хэлтэс
1992 он - Стандартчилал, баталгаажуулалтын төв /Таримал ургамлын үрийн лабораторийг нэгтгэсэн /
1997 он -Чанарын нэгдсэн алба /Хүн эмнэлгийн эрүүл ахуй, халдвар судлал, бактериологи, хор судлал болон мал эмнэлгийн ариун цэврийн лабораториудыг нэгтгэсэн/
2001 он- Стандартчилал, хэмжил зүйн төв
2008 он- Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс
2016 он- Стандарт, хэмжил зүйн хэлтэс