АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн БОАЖГазар, аймгийн Аялал жуулчлалын холбоо, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Онцгой байдлын газраас хамтран аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд сургалт мэдээллийг зохион байгуулж, “Ковид-19” цар тахлын сөрөг нөлөө, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлаа яаж шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
Тус сургалт, хэлэлцүүлэгт “Аялал жуулчлалын салбарын стандартчилал, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт”, “Монгол улсын стандартын мэдээлэл, лавлагаа” сэдвүүдээр мэдээлэл хийж, үйл ажиллагааны талаар гарын авлага, тараах материалаар хангаж ажиллав.
Сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээнд 50 аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл хамрагдсан байна.