Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн есдүгээр хурлыг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах болон хугацаа сунгуулахаар хүсэлт ирүүлсэн 3 аж ахуйн нэгж, 1 иргэний 4 үйлчилгээний газар, 6 аж ахуйн нэгж, 1 иргэний 7 бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тохирлын үнэлгээний дүгнэлт тайланг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Стандарт, хэмжил зүйн салбар үүсч хөгжсөний 100 жил, газрын тосны салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойн хүрээнд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын дунд “Metrology-100” спортын 4 төрөлт тэмцээнийг 2023 оны 05 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний төрлүүдэд: Ширээний теннис төрөлд эрэгтэй 1-р байр "Арвайн тос" ШТС Г. Алтангэрэл 2-р байр “M-Oil” ШТС Ч. Лхагвадорж 3-р байр "Ник петровис" ХХК С. Дэмбэрэл Ширээний теннис эмэгтэй 1-р байр "Арвайн тос" ШТС Н.Гантулга 2-р байр "Стандарт, хэмжил зүйн хэлтэс" Г. Даариймаа 3-р байр “MT” ШТС Ц.Туваанжав Биллъяард төрөлд 1-р байр "Тэс петролиум" ХХК Ч.Батмөнх, Х.Зулгэрэл 2-р байр "Дашваанжил" ХХК М.Эрдэнэсайхан "Стандарт, хэмжил зүйн хэлтэс" Д.Дэнжинпагма 3-байр "Ник петровис" ХХК Л.Баяраа, Ц.Золзаяа Дартс төрөлд 1-р байр "Шунхлай" ШТС Г.Чулуунбат, Л.Лхагвадэмбэрэл, Б.Эрдэнэчимэг 2-р байр "Стандарт, хэмжил зүйн хэлтэс" Б.Энхболд, С.Ганзориг, Г.Даариймаа 3-р байр "Тэс петролиум" Н.Эрдэнэбуян, Б.Шийрэвнямбуу, Э.Ганчимэг Гар бөмбөг төрөлд 1-р байр "Ник петровис" ХХК 2-р байр "Тэс петролиум" ХХК 3-р байр "Сод Монгол" ХХК тамирчид тус тус шалгарлаа. Багийн нэгдсэн дүнгээр: "Тэс петролиум” ХХК шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Мөн тэмцээний үеэр Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагч Ж.Оюунцэцэг "Салбарын тэргүүний ажилтан"-аар шагнагдаж шагналаа гардан авлаа. Цаашдынх нь ажил амьдралд амжилт хүсээд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Тэмцээнийг зохион байгуулсан Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон хамтран зохион байгуулсан Тэс петролиум ХХК-н хамт олонд мөн нийт оролцсон баг тамирчиддаа талархал илэрхийлж ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.
Өвөрхангай аймгийн СХЗХ туулах чадвар сайтай, явуулын Эталон тоног төхөөрөмжийг суурилуулах зориулалтын автомашинтай боллоо. Ийнхүү зориулалтын автомашинтай болсноор орон нутагт хэмжлийн нэгдмэл байдал хангагдах, төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдэж байна.
Хөтөлбөрийн нэгдсэн хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо 2023 оны 03 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “АЛСЫН ХАРАА 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого түүний эхний үе шат “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын уялдаа холбоо, зорилго зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, хэрхэн хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэх тухай сургалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан сургалтад хэлтсийн 2 албан хаагч хамрагдлаа