Аймгийн ХХААГ-аас “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт 3 сарын аяны хүрээнд багийн нэгдсэн төвд хүнсний худалдаа эрхлэгчдэд танхимын сургалт зохион байгууллаа. Сургалтаар Арвайхээр сумын хүнсний худалдаа эрхлэгчдэд гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүний зөрчил дутагдлыг арилгах, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулах, шалтгаан нөхцөлийг тодорхойлох сургалт, хорлбогдох стандартыын зөвлөгөө мэдээлэл хийлээ.
Стандарт хэмжил зүйн газрын Өвөрхангай аймаг дахь сорилтын лабораторийн нэгдсэн сүлжээ нь орчин үеийн шинжилгээний арга, аргачлалд тулгуурлан хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй бохирдлын хэмжээнд тодорхойлох шинжилгээ хийж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, ахуйн химийн бүтээгдэхүүн, түүхий эдэд аюулгүй үзүүлэлтийг тодорхойлж, аюулгүй байдлын шинжилгээг хийж гүйцэтгэнэ.
Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн дөрөвдүгээр хурлыг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 3 аж ахуйн нэгж 3 үйлчилгээний газар, 1 иргэний бүтээгдэхүүн, гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн 4 аж ахуйн нэгж, 1 иргэний 5 үйлчилгээний газар, 1 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний дүгнэлт тайланг хэлэлцэж, шийдвэрлэлээ
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Тавигдах болзол, шаардлага: -төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх; зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх; -зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн анкет; Иргэний үнэмлэхийн хуулбар; Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа; Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар; Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/. Материал хүлээн авах: Хугацаа: Ажлын 5 хоног, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хүлээн авах хаяг: Ажлын байрны жагсаалтад оруулсан тухайн байгууллагын цахим шуудан Холбоо барих утас: Ажлын байрны жагсаалтад оруулсан тухайн байгууллагын утас.
Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь ШӨХТГ, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Өвөрхангай аймгийн онцгой байдлын газар хамтран Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, ААН-ийн үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт, шалгалтыг явууллаа.