Хэлтсийн хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн М. Намсрай 2022 оны 10 сарын 17-ноос 2022 оны 11 сарын 14-ний хооронд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр үйл ажиллагаагаа явуулж буй 213/ШТСтанц/ хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажууллаа.
Хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Д. Ганцэцэг, Б. Отгончимэг нар аймгийн "БУЯНТ ХОТХОН" хүүхдийн зулангийн үйл ажиллагаанд тохирлын үнэлгээ хийж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Дэлхийн стандартын өдрийг угтан “Илүү сайхан дэлхийн төлөөх хамтын алсын хараа” уриан дор Өмнөговь аймгийн 14 сумын ЗДТГазар, ЕБСургуулийн архив, албан хэрэг хөтлөлтийн 26 албан хаагчидад Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт (MNS 5140-1:2021), Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавигдах шаардлага (MNS 5140-2:2021), Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлүүдийг байрлуулахад тавих шаардлага (MNS 5140-3:2021) стандартуудаар сургалт, мэдээлэл өглөө.
Жил бүрийн аравдугаар сарын 14-ийг Дэлхийн стандартын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас улбаатайгаар энэ жилийн Дэлхийн стандартын өдрийг “Илүү сайхан дэлхийн төлөөх хамтын алсын хараа” уриатайгаар тэмдэглэх юм. “Нийгмийн тэгш бус байдлыг арилгах, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зэрэг Тогтвортой хөгжлийн тэргүүн зорилгуудыг хэрэгжүүлэхэд олон улсын стандартууд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Өдгөө дэлхий нийтээрээ тэмцэж буй цар тахлын энэ үед илүү хүчтэй, илүү эрх тэгш дэлхийг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийн зорилтыг илүү хүртээмжтэй байдлаар шийдвэрлэх шаардлага зайлшгүй бий болжээ. Ийм цаг үед стандарт гэдэг зүйл энэ дэлхийд илүү их хамааралтай болж байна. Иймд Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилтын хэрэгжилтийг хурдасгахын тулд “Илүү сайхан ертөнцийн төлөөх хамтын алсын хараа”-тайгаар хамтран ажиллах болно” гэдгээ IEC, ISO, ITU-ийн удирдлагууд илэрхийлж байна