Стандарт, хэмжилзүйн хэлтэс нь Төв аймгийн хэмжээнд стандартчилал, хэмжилзүйн бодлогыг хэрэгжүүлэгч Засаг даргын дэргэдэх агентлаг юм. Тус хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас мэргэжлийн арга зүйгээр хангагдан итгэмжлэгдсэн баталгаажуулалтын алба, хэмжилзүйн лаборатори, стандартын мэдээлэл, лавлагааны салбар сан, захиргаа аж ахуй гэсэн үндсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтэс нь Чанарын менежментийн тогтолцоо “ISO 9001” олон улсын стандарыг нэвтрүүлсэн Төв аймгийн анхдагч байгууллага юм.
Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үндсэн чиг үүрэг
- Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалт, тохирлын үнэлгээ
- Хэмжих хэрэгсэл, хэмжүүр баталгаажуулалт
- Стандартын мэдээлэл, лавлагааны үйлчилгээ,мэдээлэл арга зүйн зөвөлгөө
- Сорьцын хяналт
Эрх зүйн орчин
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /2018 он /
- Хэмжил зүйн тухай хууль /2019 он/
- Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль /2003 он/
- Үндэсний чанарын хөтөлбөр /ЗГ-ын 2016 оны 344 дүгээр тогтоол
Он тооллын хуудас
Монгол улсад Ардын хувьсгал ялж, улс орон маань хөгжлийн шинэ замд шилжин үндэсний аж үйлдвэр, худалдаа, соёл, шинжлэх ухааны салбарууд аажмаар үүсэж хөгжиж эхэлжээ. 1923 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр харьяат комиссын гишүүдийн хуралдааны 34 дүгээр хурлаас Сангийн яаманд хэмжүүрийн байцаагч-түшмэл 1, хэмжүүр засах дархан 2-ын орон тоог баталжээ. Энэ үед тус улсад хууль, дүрмээр тогтоогдсон үндэсний хэмжүүр байгаагүй, гадаадын худалдаачид өөрсдийн хэмжүүртэй наймаа хийхдээ ард иргэдийг хэмжлийн зөрүүлгээр мөлжих явдал гарч байжээ. Иймд 1924 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Сангийн болон эдийн засгийн яамнаас боловсруулсан “Монгол улсын аливаа хэмжүүрийн дүрэм”-ийг батлан, Монгол улсад мөрдөх хэмжүүрийн нэгжийг тогтоосон нь хэмжил зүй, стандартчиллын байгууллагын эх үүсгэл болж, өдгөө 20 аймагт салбар нэгжтэй, стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэл, хэмжилзүй, хэмжүүр баталгаажуулалт, сорьц тогтоох чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон хөгжөөд байна.
- Төв аймагт 1972 онд аймгийн төлөвлөгөөний комиссын дэргэд “Аймгийн орон тооны бус чанарын комисс” байгуулснаар манай хэлтсийн анхны суурь тавигджээ.
- 1976 онд Аймгийн АДХГЗ-ны 32-р тогтоолоор чанарын асуудал эрхэлсэн орон тооны бус “Үнэ, чанарын хэлтэс”-ийг байгуулан, 1979 онд орон тооны болгон зохион байгуулжээ.
- 1980 онд аймгийн АДХГЗ-ны “Үнэ, чанарын хэлтэс”-ийг байгуулж аймгийн чуулганаар хэлтсийн дүрмийг баталжээ.
- 1983 онд тус хэлтсийн дэргэд ХАА-н бүтээгдэхүүний Чанарын экспертиз лабораторийг байгуулсан
- 1988 онд “Үнэ, чанарын хэлтэс” нь аймгийн АДХГЗ-аас тусгаарлан аймгийн “Стандарт, чанарын хяналтын хэлтэс” болон өөрчлөгдсөн байна.
- 1990 онд аймгийн чуулганы шийдвэрээр “Стандарт, чанарын хяналтын хэлтэс”-ийг татан буулгаж аймгийн лаборатори болгон өөрчилжээ.
- 1991 онд чанар, стандартын хяналт, хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз шинжилгээ, механик, цахилгаан, хий, шингэний хэмжүүрүүдийг баталгаажуулах зорилгоор “Стандартчилал, баталгаажуулалтын төв” улмаар “Стандартчилал, хэмжилзүйн төв” нэртэйгээр бие даасан байгууллага болон өргөжсөн.
- 2005 онд Төв аймгийн хэмжээнд анх удаа тус хэлтсийн Баталгаажуулалтын алба нь “Бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17065 стандартын шалгуур үзүүлэлтийг ханган итгэмжлүүлж баталгаажуулалтын үр дүнг Монгол улсад хүлээн зөвшөөрүүлсэн.
- 2008 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс” болон үйл ажиллагаагаа явуулж байна.
- СХЗХэлтэс нь 2011 оноос эхлэн Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн , хэрэгжүүлж,түүнийгээ баталгаажуулан Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/70 тоот тушаалаар “Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001 : 2008/ MNS ISO 9001 : 2010 олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээ ” –г авсан. 2017 онд Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001 : 2016 амжилттай шилжиж баталгаажуулсан. СХЗХ нь Чанарын удирдлагын тогтолцоо – ISO 9001 олон улсын стандартыг хэрэгжүүлсэн Монгол улсын 52 дах байгууллага, Төв аймгийн хэмжээнд анхны байгууллага болсон.
- 2016 оны ЗГ-ын 09 дүгээр тогтоолоор Стандарт, хэмжил зүйн хэлтэс/СХЗХ/ болон өөрчлөгдөж ирсэн.
- 2023 онд МХГазар татан буугдсантай холбогдуулан тус хэлтэс Сорилтын нэгдсэн лаборатори нэгдсэн.