Монгол түмний үндэсний баяр “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадам” болох гэж байгаатай холбоотойгоор жил бүр гоёл чимэглэл, үнэт эдлэлийн худалдан авалт нэмэгддэг учир иргэд, ААН-үүдийг сорьцын баталгааны тэмдэггүй үнэт эдлэл худалдан борлуулах, худалдан авахаас урьдчилан сэргийлэх үүднээс 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэг Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үнэт эдлэл худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд СХЗГ-ын Сорьцын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дугаартай шаардлагыг тарааж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллалаа.