Баталгаажуулалтын алба
Баталгаажуулалтын алба нь тус аймгийн нутаг дэвсгэрт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудыг болон холбогдох бусад хууль тогтоомж түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад үндсэн үйл ажиллагааг чиглүүлэн ажилладаг.
Одоогийн байдлаар баталгаажуулалтын байгууллага нь 2000 орчим стандарт бүхий стандартын салбар сантай, боловсон хүчний хувьд баталгаажуулалтын байгууллагын дарга, баталгаажуулалтын ахлах шинжээч, баталгаажуулалтын шинжээч, баталгаажуулалтын орон тооны бус шинжээч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Баталгаажуулалтын алба нь 2005, 2008 онд 2 жил, 2010 онд 3 жил, 2013 онд 4 жил, 2018 онд 5 жилийн хугацаатай итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Жилд дунджаар Төв аймгийн 27 сумдын 400 орчим байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн үйлчилгээ, 10 гаруй аж ахуйн нэгжийн дотоодын бүтээгдэхүүнийг тохирлын баталгаанд хамруулж, Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг олгох буюу сунгаж ажилладаг.