Сэлэнгэ аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь аймгийн хэмжээнд Стандартчилал, хэмжил зүйн салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, стандартын мэдээлэл, бүтээгдэхүүн, худалдаа, үйлчилгээний болон хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болох хүнсний болон ахуйн хийми, гоо сайхны бүтээгдэхүүн, хөрс, ус, ургамлын үр зэрэгт сорилт шинжилгээ хийх үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгчдэд хүргэх чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
2023 онд Стандарт, хэмжил зүйн салбарын түүхт 100 жилийн ой тохиосон түүхэн дурсамжтай он болж байна.
Салбарын үе үеийн ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, бүх үйлчилүүлэгч та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.