#ЭрсдэлбаСтандарт #эрсдэл_ба_стандарт_үндэсний_форум Монгол Улсын Шадар сайдын ивээл дор 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус форум нь нийслэл болон 21 аймгийн хэмжээнд өргөн цар хүрээнд зохион байгуулагдах хэлэлцүүлэг юм. Эрсдлийн үндэсний форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулах зорилготой арга хэмжээ юм. Энэхүү форумыг Сүхбаатар аймагт “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Гамшгийн эрсдлээс бууруулах зөвлөл, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран зохион байгууллаа. Тус форумд Аймгийн Засаг дарга М.Идэрбат "Аймгийн нутаг дэвсгэрт 2023 онд гал, үер болон бусад гамшгаас учирсан хохирол, хэрэгжүүлсэн арга хэмжээ" Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр “Дэлхий дахин, бүс нутаг, үндэсний түвшинд гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, эрсдэлийн үнэлгээ ба анхаарах асуудлууд” Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Д.Эрдэнэбат “Эрсдэлийг удирдах стандарт” Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорилтын лабораторийн эрхлэгч Н.Цолмонтуяа: “Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад лабораторийн үүрэг” Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч З.Алтанхуяг: “Гамшгаас хамгаалах бэлэн байдал, орон нутгийн чадавхи” Монгол даатгал ХХК-ын Сүхбаатар аймаг дахь салбарын захирал С.Болормаа: “Эрсдэл даатгалын салбарын хөгжил” Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга С.Наранчулуун: “Сүхбаатар аймгийн барилгын салбарын эрсдэл ба стандарт” ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын ахлах инженер Г.Төрмөнх: “Сүхбаатар аймгийн эрчим хүчний салбарын өнөөгийн бодит байдал” Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ган-Очир: “Хүнсний аюулгүй байдлын стандарт ба хүн амын эрүүл, аюулгүй орчин” Эрүүл мэндийн газрын дарга А.Адъяасүрэн: “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал” Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, ахмад Ц.Болдоо “Улсын чанартай авто замын эрсдлийг тодорхойлж, түүнийг бууруулах арга зам” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулж орон нутгийн эрсдэлт нөхцөл байдал, стандартын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.