Манай байгууллага нь 1972 онд орон тооны бус чанарын комисс нэртэйгээр анх байгуулагдсанаар тус хэлтсийн суурь тавигдсан. Анх байгуулагдах үедээ хэлтсийн дарга, мэргэжилтэн гэсэн 2 орон тоотойгоор аймгийн хэмжээнд үнэ, стандарт, технологийн горимын мөрдөлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих, бүтээгдэхүүний ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, төр, захиргааны тогтоол шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байсан. 1980 онд 14 сум, САА, Тэжээлийн аж ахуйнууд, үйлдвэр аж ахуйн газруудад чанар шалгагч, орон тооны чанарын хянан байцаах албад ажиллаж байв.
1986 онд Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 70 дугаар захирамжаар Үнэ, чанарын хэлтсийн харъяанд хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз лаборатори инженер сорилтын лаборант, сахиул-үйлчлэгч гэсэн 4 орон тоотойгоор байгуулагдан ажилласан. СнЗийн 1998 оны 88 дугаар тогтоолоор тус хэлтсийн хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз лабораторитой нэгтгэн аймгийн Стандарт, чанарын хяналтын хэлтэс болгон зохион байгуулсан. Энэ тогтоолоор тус хэлтэс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Улсын стандартын газарт давхар харъяалагдах болсон. Тус хэлтэс нь дарга, мэргэжилтэн, ахлах инженер, сорилтын инженер, лаборант, үйлчлэгч-сахиул гэсэн 6 орон тоотой ажиллаж байсан. Өөрчлөлт шинэчлэлтийн дагуу стандарт, чанарын холбогдолтой үзлэг шалгалтыг бие даан гүйцэтгэх болсноор 1989 онд 13 сум, САА-н цөцгийн тос, ямааны ноолуур, тэмээ, хонины ноос, арьс шир, өлөн гэдэс, тарваганы арьс зэрэг МАА-н бүтээгдэхүүнд улсын аттестатчиллыг орон нутагтаа явуулж дүнг нь Улсын стандартын газрын коллегийн хуралд оруулж шийдвэрлүүлж байсан.
Энэ аттестатчиллаар тэмээний ноос, ямааны ноолуур чанарын нэгдүгээр ангид орж, (тэр үеийн мөнгөний ханшаар) жил тутам 100 гаруй мянган төгрөгийн нэмэгдэл ашгийг аймаг авдаг байлаа. Мөн 9 аж үйлдвэрийн 105 нэрийн 16.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг аттестатчилахад нэгдүгээр ангид 10 нэрийн 1309.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн чанарын дээд ангид орж байв. 1990 онд тус хэлтсийн дээд байгууллага нь БНМАУ-ын Үндэсний хөгжлийн газар болж, тус газрын 1990 оны 11 дүгээр сарын 44 дүгээр тушаалаар аймгийн Стандарт, чанарын хяналтын хэлтсийг Техникийн дэвшил, стандартчиллын хэлтэс болгон өөрчилж, хэлтсийн мэдэлд хэмжилзүйн шалгагч, засварчин гэсэн 2 орон тоо нэмж ажиллуулж байсан. Анх хэмжилзүйд механик хэмжлийн нэг лабораторитой байсан бол 1991-1995 онуудад хий шингэний, цахилгааны, даралтын зэрэг 4 лабораторитой болсон. 2009 оны 1 сарын 14-ээс эхлэн засгийн газрын 67-р тогтоолоор Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс болон өөрчлөгдсөн. 2016 оны 8-р сарын 3-ны өдрийн Засгийн газрын 9-р тогтоолоор Стандарт, хэмжилзүйн хэлтэс болон өөрчлөгдсөн. 2023 оны 1-р сараас хуучин Мэргэжлийн хяналтын газарт байсан Сорилтын лаборатори тус хэлтэст нэгдэн, үйл ажиллагаа, бүтэц, орон тоо өөрчлөгдөн ажиллаж байна.
Одоо жилдээ цахилгаан хэмжих хэрэгслүүр, хий шингэний хэмжих хэрэгсэл, цахилгаан тоолуур, усны тоолуур, цусны даралтын аппарат зэрэг 3000-5000 орчим хэмжих хэрэгслийг баталгаажуулж байна.
Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ Баталгаажуулалтын чиглэлээр орон нутагт үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн, зоогийн газар, дэлгүүр, зочид буудал, жуулчны бааз, үсчин, халуун ус, саун, гоо сайхны газар, экспортонд гарч байгаа цайрын баяжмал, нүүрс зэрэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд баталгаажуулалт хийж байна.
МАНАЙ ХАМТ ОЛОН
Хэлтсийн дарга Д.Эрдэнэбат
- 1991 онд ХААИС-ыг ХАА-н инженер механик мэргэжлээр төгссөн.
-1985-1987 онд Сүхбаатар аймгийн СТАА-д Тракторын засварчин
- 1992-2009 СХЗХ-т Хэмжүүрийн улсын шалгагч
- 1995-2003 СХЗХ-т Хэмжил зүйн улсын байцаагч, улсын шалгагч
-2009 он хүртэл Хэмжил зүйн улсын шалгагч
-2009 оноос одоог хүртэл тус хэлтсийн даргаар ажиллаж байна.
- Утас: 99859706
Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн (Хүний нөөц, дотоод хяналтын асуудал хариуцсан) Ц. Өлзийжаргал
Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн Э.Цогдэлгэр
Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Зоригтбаатар
Сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал
Архив, бичиг хэргийн ажилтан Ч.Соёлцэцэг
Ерөнхий нягтлан бодогч О.Эрдэнэцэцэг
2014-2021 онд Аймгийн нэгдсэн эмнэлэгт Нягтлан бодогч
2021 оны 8 сараас тус хэлтэст Ерөнхий нягтлан бодогч
Утас:99876726
Mail᠄ erdenetsetseg.o@sukhbaatar.gov.mn
Хэмжүүр баталгаажуулалтын техникч А.Нямдулам
-Соёл-Эрдэм дээд сургуулийг Япон хэлний орчуулагч, судлаач мэргэжилээр 2011 онд төгссөн.
-2013-2021 онуудад Стандарт, хэмжил зүйн газарт Нярав, тус газрын Итгэмжлэлийн хэлтэст мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.
-2022 оны 5-р сараас Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллаж байна.
-Утас:99944719
-Mail: Nyamdulam@sukhbaatar.gov.mn
Сорилтын лабораторийн эрхлэгч Н.Цолмонтуяа
-Нармандахын Цолмонтуяа
-2007 онд МУБИС-ыг Хими, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр төгссөн.
-2009-2017 онд Сүхбаатар аймгийн МХГ-ын лабораторид химийн шинжээч, 2017-2023 оны 1-р сар хүртэл лабораторийн эрхлэгч , 2013 оны 1-р сараас СХЗХ-т лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна
-Утас:88012316
Mail: n.tsolmontuya@gmail.com
Хими, хор судлалын шинжээч Г.Саруулцэцэг
-ХААИС-ыг 2013 онд Хими, технологич мэргэжлээр төгссөн.
-Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторид хими, хор судлалын шинжээчээр 2013-2022
-Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Нэгдсэн лабораторид хими, хор судлалын шинжээчээр 2023 оны 1-р сараас ажиллаж байна.
-Утас: 89003373, 95113353
-Mail: saruultsetsegganbold@gmail.com
Химийн шинжээч Басгаадайн Эрдэмбилэг
-2001 онд МУИС биохимич , 2012 онд ОУЭЗБДС-ыг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.
-2001-2012 Дорнод аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэст сорилтын инженер,
2012.06-2013.04 сар хүртэл Дорнод аймгийн МХГазарын лабораторид Нян судлалын шинжээч
20013 оны 04 сараас 2023 оны 01 сар хүртэл Сүхбаатар аймгийн МХГ-ын лабораторид химийн шинжээч
2023.01 сараас СХЗХ-ийн Сорилтын лабораторид химийн шинжээчээр ажиллаж байна.
-Утас: 95118202,89288996
-Mail: enkhjin0325@gmail.com
Ургамал, хорио цээрийн шинжээч Батсүхийн Мөнхцэцэг
-ХААИС-г Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт, үнэлгээ мэргэжилээр 2012 онд төгссөн.
- МХГ-н Нэгдсэн лабораторийн шинжээчээр 2019-2022 хүртэл ажиллаж байгаад 2023 оны 1-р сараас СХЗХ-н Сорилтын лабораторид ажиллаж байна.
-Утас: 99902416
Mail: munhtsetseg2555@gmail.com
Нян судлалын шинжээч Батаагийн Мөнхцэцэг
-АШУҮИС-г Молекул биологич мэргэжилээр 2016 онд төгссөн.
-Номин тав трейд ХХК - Туслах мэргэжилтэн-2017-2019
-2019-2022 он хүртэл Мэргэжлийн хяналтын газрын Сорилтын лабораторид Нян судлалын шинжээч, 2023 оны 1-р сараас СХЗХ-т Нян судлалын шинжээчээр ажиллаж байна.
-Утас: 89017828
-B.Muugii9921@gmail.com
Үйлчлэгч С.Болор-Эрдэнэ
2022 оны 9-р сараас СХЗХ-т үйлчлэгчээр ажиллаж байна.