- Хэрэглэгчид хэмжих хэрэгслээр тооцоо хийхдээ юуны түрүүнд тухайн хэмжих хэрэгслийн улсын баталгаажуулалтын гэрчилгээ, лац ломбоны бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй.
- Улсын баталгаажуулалтын гэрчилгээ нь эзэмшигчийн нэр, хэмжүүрийн загвар, хувийн дугаар, баталгааны хугацаа, улсын баталгаажуулалт хийсэн ажилтны гарын үсэг, хувийн тэмдэг, баталгаанд хамрагдах үеийн заалт зэрэг мэдээллийг агуулсан байдаг.
- Мөн хэмжих хэрэгслийг /цахилгаан тоолуур/ хөдөлгөөнгүй суурилагдсан эсэхийг нь шалгаарай.
- Хэмжих хэрэгсэл нь баталгаагүй, баталгааны гэрчилгээн дээрх хугацаа хэтэрсэн бол хэрэглэгч тус хэмжүүрээр тооцоо хийхгүй, үйлчлүүлэхгүй байх, хэмжүүрийн зөрчилгүй байгаа нөхцөлд ашиглах бүрэн эрхтэй ба зөрчилтэй хэмжүүрийн талаар өөрийн харьяа гэрлийн байцаагч, мэргэжлийн хяналтын байгууллага болон улсын баталгаажуулалт хийдэг манай байгууллагад хандах хэрэгтэй.
Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний байгууллага болон иргэдэд ашиглагдаж байгаа мөнгөн тооцооны хэмжүүрийн баталгаажуулалтын ажлыг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн улсын шалгагчид хариуцан ажиллаж байна.
Хэрэглэгч та хэмжих хэрэгслээ баталгаажуулалтад хамруулах нөхцөлд:
- Хангагч байгууллагын байцаагчид хандана.
- Хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцана.
- Хэмжүүр нь баталгаатай бол баталгааны гэрчилгээтэй хамт ирнэ.
- Загварын туршилтанд тэнцсэн хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулна.