СОРЬЦЫН ХЯНАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
- Үнэт металл, эрдэнийн чулуу түүгээр хийсэн бүтээгдэхүүн нь сорьцын баталгааны тэмдэгтэй эсэх, үйлдвэрлэгчийн барааны болон сорьцын баталгааны тэмдэг нь жинхэнэ эсэх тэмдэггүй тохиолдолд тухайн эдлэлийг юугаар хийсэн болохыг шалгаж, шинжлэн тогтоох ажил үйлчилгээг хэлнэ.
СОРЬЦЫН УЛСЫН ХЯНАЛТЫГ ДАРААХЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЖҮҮЛНЭ:
-
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үнэт металлаар үйлдвэрлэсэн эдлэлийн сорьц нь Монгол улсын сорьцын хяналтын дүрмийн 2.1-д заасан стандартад тохирч байгаа эсэх;
-
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрдэнийн чулуугаар үйлдвэрлэсэн эдлэлийн тодорхойлолт нь үнэн эсэх;
-
Импортоор оруулж ирсэн эрдэнэсийн сорьц, эрдэнийн чулууны тодорхойлолт нь худалдааны гэрээ болон гэрээнд заасан сорьцын баталгааны тэмдэг, эрдэнийн чулууны тодорхойлолттой тохирч байгаа эсэх;
-
Шаардлагатай бол эрдэнэсээр хийсэн үнэт эдлэлийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах тодорхойлолт буюу шинжээчийн дүгнэлтийг гаргах;
-
Үнэт эдлэлийн сорьцын баталгааны болон үйлдвэрлэгчийн барааны тэмдгийн хэв загвар, дардсыг магадлан шалгах;
-
Үнэт металлын сорьц тогтоох шинжилгээний дүн, эрдэнийн чулуу тодорхойлсон талаар гарсан маргааныг таслан магадлах /экспертийн/ шинжилгээ хийх;
-
Эрдэнэсээр хийсэн эдлэлийн бүртгэлд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад хамрагдсан эсэх.
СОРЬЦЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН БҮРЭН ЭРХ.
-
Сорьцын хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна энэ дүрмийн 2.7-д заасан хяналтыг хэрэгжүүлж, сорьц тогтоох шаардлагатай эдлэлийг үнэт металлын сорьц тогтоох лабораторид шилжүүлж шалгуулах.