Хэмжил зүйн хүрээлэн нь үйл ажиллагааны стратегийн 2, 4 дүгээр зорилтын хүрээнд хэмжил зүйн тухай хууль, эрх зүйн орчинг олон улсын жишиг, улс орны нийгэм эдийн засгийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох санал боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах бодлого, хэтийн чиглэл, хөтөлбөр боловсруулах, хууль эрхийн хэмжил зүй, үйлдвэрлэлийн хэмжил зүйг хөгжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх, хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулах, боловсронгуй болгох, хэмжлийн нэгжийн үндэсний эталоны тогтолцоог бүрдүүлэх стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэмжлийн нэгжийн эталоныг бий болгох, хадгалах, бүртгэх, нэгж дамжуулах, хэмжлийн нэгжийн эталоны ашиглалт, хөтлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг эталоны нэгдсэн лаборатори, секторын тогтолцоонд үндэслэн хийх, хэмжил зүйн олон улсын байгууллага, хэлэлцээрт нэгдэн орох, тэдгээртэй хамтран ажиллах чиг үүрэг хэрэгжүүлнэ.