MNS ISO/IEC 17025 :2018 СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛЛАА

MNS ISO/IEC 17025 :2018 СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018″ стандартыг танилцуулах нэг өдрийн сургалтыг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулга, Итгэмжлэлийн үйл ажиллагаа, 17025:2018 стандартын шилжилтийн бодлого, шинэчлэл ба өөрчлөлтүүд, шаардлагуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдод гэрчилгээ олголоо.
Сургалтанд Орхон аймгийн МХГазар, Булган аймгийн МХГазар зэрэг төрийн байгууллагуудын сорилтын лабораторийн ажилтнууд, “Эрдэнэт-фүүдс” ХХК-ны  сорилтын лабораторийн ажилтнууд  болох 11 хүн хамрагдсан байна.

This Post Has One Comment

  1. Oyuntsetseg

    Sain bnuumns 17025 surgaltand suuh gesen yumaa hezee yaaj burtguuleh ve oron umnugovi aimagt irj surgalt zohioh uu

Leave a Reply