MNS 6828:2020 АМНЫ ДААВУУН ХААЛТ. ТЕХНИКИЙН ШААРДАЛГА СТАНДАРТ БАТЛАГДЛАА

COVID-19 вирусын халдвар эрчимтэй тархаж байгаагаас дэлхий дахинд төдийгүй манай улсад нэг удаагийн амны хаалтны хомсдол үүссэнтэй холбоотой олон дахин хэрэглэдэг амны хаалтыг хэрэглэх шаардлага гарч байна.

               Манай улсын хувьд эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл  болох малгай, амны хаалт, халаад, гутлын өмсгөл зэргийг үйлдвэрлэдэг хэдий ч түүхий эдийг 100% импортоор оруулж ирдэг тул одоогоор түүхий эдийн нөөц багасч татан авахад тодорхой хугацаа шаардаж байна.

               Иймээс бид ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон дахин угааж хэрэглэх амны даавуун хаалтыг дотоодын нөөц бололцоог ашиглан бөөнөөр үйлдвэрлэх боломжтой. Энэ ажилд дэмжлэг үзүүлэхийн тулд олон дахин хэрэглэх амны  даавуун хаалтны стандартыг боловсруулах ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулсан юм. Ажлын хэсэгт Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газар, Халдвар өвчин судлалын үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Ноос, ноолуурын сорилтын төв лаборатори, Оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орж ажилласан. Ажлын хэсэг шуурхай ажиллаж, үндэсний үйлдвэрлэгч, сорилт, шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд СХЗГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн С/09 тушаалаар “MNS 6828 : 2020, Амны даавуун хаалт. Ерөнхий шаардлага” стандартыг батлан гаргав.  

Энэхүү стандартаар Агаарын бохирдол, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зориулалт бүхий олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны чанарыг шалгах, баталгаажуулах, хаяглах, савлах, хадгалах, тээвэрлэхэд тавих шаардлагыг тогтоосон.

Дашрамд дурдахад, өнөөдөр эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэлд хамаарах дор дурдсан 4 стандартыг хүчин төгөлдөр мөрдөж байна. Үүнд:

  1. Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 1-р хэсэг. Малгай. Техникийн шаардлага MNS 6623-1:2016
  2. Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 2-р хэсэг. Амны хаалт. Техникийн шаардлага MNS 6623-1:2016
  3. Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 3-р хэсэг. Халаад. Техникийн шаардлага,  Мэс заслын ариун халаад MNS 6623-3:2016
  4. Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл. 4-р хэсэг. Гутлын өмсгөл. Техникийн шаардлага. MNS 6623-4:2016

Үндэсний үйлдвэрлэгчид эдгээр стандартуудыг “Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай” хуулийн хүрээнд үйлдвэрлэлд хэрэглэх боломжтой юм.

Стандартыг бүрэн эхээр ЭНЭ дээр дарж үзнэ үү.

Leave a Reply

Close Menu