ISO/IEC  17021-3 “Чанарын менежментийн тогтолцоонд аудит, баталгаажуулалт хийх чадамжид тавих шаардлага” сэдэвт олон улсын семинарт оролцов

ISO/IEC 17021-3 “Чанарын менежментийн тогтолцоонд аудит, баталгаажуулалт хийх чадамжид тавих шаардлага” сэдэвт олон улсын семинарт оролцов

Бүс нутгийн стандартчиллын нийгэмлэг /МАС/-ээс 2018 оны 11-р сарын 12-16-ны өдрүүдэд Туркын Анталья хотноо гишүүн орны стандартчиллын байгууллагын мэргэжилтнүүдэд зориулан Бүгд Найрамдах Турк улсын Стандартын институт /TSE/-тэй хамтран зохион байгуулсан ISO/IEC  17021-3Тохирлын үнэлгээ. Менежментийн тогтолцооны аудит, баталгаажуулалт гүйцэтгэдэг байгууллагад тавих шаардлага. 3-р хэсэг: Чанарын менежментийн тогтолцоонд аудит, баталгаажуулалт хийх чадамжид тавих шаардлагасэдэвт олон улсын семинарт СХЗГ-ын ахлах мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтад Турк, Монгол, Азербайжан, Киргиз, Узбекстан, Молдов, Казакстан, Тажикстан, Украйн, Беларус зэрэг орны нийт 35 төлөөлөгчид оролцож, Бүс нутгийн стандартчиллын нийгэмлэг /МАС/, Турк улсын Стандартын институт /TSE/ байгуулагуудын туршлагатай эксперт, олон улсын аудитор багш нар хичээлийг удирдан явуулсан байна.

Анх 1991 онд Турк улсын Анкара хотод зохион байгуулагдсан чуулга, уулзалтад 10 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцон өөрсдийн санаачлагаар Бүс нутгийн стандартчиллын нийгэмлэг (MAC) байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй.

Тус байгууллагын гишүүн орнууд шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг хөнгөвчлөх, стандартыг ижилсгэх түүний дотор хүрээлэн буй орчин, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад стандартчилал, итгэмжлэл, хэмжилзүй, бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарт хамтран ажиллах зорилготой байгууллага юм.

Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар 1997 онд энэхүү олон улсын стандартчиллын байгууллагын гишүүн болсон бөгөөд үйл ажиллагаанд нь тогтмол идэвхитэй оролцож байна.

Стандарт, хэмжил зүйн газар нь Бүс нутгийн стандартчиллын нийгэмлэг (MAC)-тэй хамтарсан арга хэмжээг Улаанбаатар хотноо удаа дараа зохион байгуулж байсан билээ. 2018 оны 4-р сарын 18-19-ний өдрүүдэд Бүс нутгийн стандартчиллын нийгэмлэг (MAC)-ийн 27 дугаар Ерөнхий чуулган, зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан ба чуулганд Турк, Монгол, Азербайжан, Гүрж, Грузин, Киргиз, Узбекстан, Молдов, Казакстан, Тажикстан, Украйн, Беларус зэрэг орнуудаас нийт 40 гаруй төлөөлөгчид оролцсон томоохон арга хэмжээ болсон юм.

 

Leave a Reply