ISO 9001 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО СТАНДАРТЫН ТАЛААР ШЕЗ-Д СУРГАЛТ ЯВУУЛЛАА

ISO 9001 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО СТАНДАРТЫН ТАЛААР ШЕЗ-Д СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь анх удаа төрийн байгууллагууд дундаас Чанарын менежментийн тогтолцоо олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн 2015 онд Франц улсын Баталгаажуулалтын байгууллага болох Афнор /Afnor/-оос гэрчилгээ гардан авсан.

Энэхүү туршлагынхаа хүрээнд 2019 оны 04-р сарын 12-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн дарга нар, референтүүд, Нийслэлийн дүүргийн шүүхийн тамгын газрын дарга, удирдах ажилтнуудад зориулсан Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдол, үр нөлөөний талаарх сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг  Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Өнөржаргал, Стандарт, хэмжил зүйн газрын чанарын менежер Д.Даш-Янжмаа нар удирдан явуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд 2019 онд Чанарын менежментийн тогтолцооны стандартыг шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар судалгаа хийх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Leave a Reply