ISO 9001  СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУРШЛАГАА СОЛИЛЦЛОО

ISO 9001 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУРШЛАГАА СОЛИЛЦЛОО

Дэлхийн стандартын өдөр, Стандарт,  хэмжилзүйн ажилтны өдрийг угтсан төлөвлөгөөт ажлуудын хүрээнд 2019 оны 10 дугаар сар 4-ны өдөр Орхон аймгийн  төрийн байгууллагуудын  чанарын менежер буюу удирдлагын төлөөлөгчдийн дунд “ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО -ШААРДЛАГАMNS ISO 9001 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛСЭН  ТУРШЛАГА” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт 17 байгууллагын 26 ажилтан оролцож, харилцан мэдээлэл солилцсон байна.


Уулзалт хэлэлцүүлгээр Чанарын менежментийн тогтолцоо – шаардлага ISO 9001:2015  стандартын  товч танилцуулга. 4-р бүлгийн хэрэгжүүлэлтийг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн  Стандартын салбар сан хариуцсан мэргэжилтэн  Г.Баасанбилэгт стандартын   5-7-р бүлгийн  хэрэгжүүлэлтийг Нийгмийн даатгалын хэлтсийн чанарын менежер Бат-Эрдэнэ, 8-р бүлгийн хэрэгжүүлэлтийг “Натураль текстайль групп” -ийн Чанарын албаны дарга Ц.Төртул, 9,10-р бүлгийн хэрэгжүүлэлтийг “Эрдэнэт-хаан хүнс” ХХК-ны чанарын менежер н.Номин-Эрдэнэ нар танилцуулж, туршлагаа хуваалцлаа.

Leave a Reply