Монгол Улсын Эрчим хүчний яам, Стандарт хэмжил зүйн газар болон ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн хамтарсан “Эрчим хүчний чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” , “Уул уурхайн салбарын чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд ISO 17025 : 2017 стандартын сургалтыг 2019 оны 10-р сарын 31, 11-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтыг төслийн зөвлөх мэргэжилтнүүд явуулсан бөгөөд СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэн, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газар, Итгэмжлэлийн газар, Аймгуудын СХЗХ-үүд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, УБЦТС ТӨХК, Яамдуудын харьяа салбарын хэмжил зүйн алба, лабораториудын нийт 27 мэргэжилтэн, шалгалт тохируулгын ажилтнууд хамрагдсан юм..