ISO 15189 – ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДАВ

ISO 15189 – ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Физик Техникийн Хүрээлэнгийн  Ази Номхон далайн бүсэд итгэмжлэлийн сүлжээг чадавхижуулах төслийн хүрээнд БНХАУ-ын Тусгай захиргааны бүс Хонг-Конг хотноо 2019 оны 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд   ISO 15189 стандартын сургалт зохион байгуулагдлаа.

     Сургалтад  Малайз, Монгол, Узбекстан, Иран, Филиппин, Тажикстан, Киргиз, Тайван, Вьетнам,  Энэтхэг, Бангладеш, Хятад, Гонг-Конг, Сингапур улсын итгэмжлэлийн газрын ажилтнууд оролцов. Тус сургалтад итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа хамрагдлаа.

ISO 15189  стандартын удирдлагын болон техникийн шаардлагууд, эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн талаарх ILAC-ын бодлогын баримт бичгүүд, ISO-ын 212 дугаар техникийн хорооны чиг хандлага, эрсдэлд суурилсан нийцлийн үнэлгээний талаар Andrew Griffin, David Ricketts нар сургалтыг зохион байгуулав.

Австрали, Их Британийн эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн туршлага судлаж,  мэдээлэл солилцсон.

      Энэхүү сургалт нь эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн үйл ажиллагааг хөгжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх  чухал ач холбогдолтой  боллоо.

Leave a Reply