Дархан-Уул аймагт Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдлаа

Дархан-Уул аймагт Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдлаа

Дархан-Уул аймагт Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдлаа

       Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар, Монголбанк, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай уурхай төсөлтэй хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулж нээлтээ хийлээ.

Энэ ажлын хүрээнд Монголбанк болон Тогтвортой бичил уурхай төслөөс нийт 395 сая төгрөгийн санхүүжилтээр алтны сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Дархан-уул аймгийн үнэт металлын сорьцын лабораторид хандивлаж байна.

Бичил уурхай эрхлэгч иргэн олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банканд тушаахад Үнэт металлын сорьц хяналтын газраар сорьц тогтоолгох шаардлагатай болдог. Алтны олборлолт ихтэй орон нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхэлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасах, бичил уурхайн алтыг газар дээр нь худалдан авах, алтны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна.

Цаашид ийм төвүүдийн тоог нэмэгдүүлснээр хууль бус хилийн худалдааг бууруулах, Монголбанканд тушаагдах алтны хэмжээг нэмэгдүүлэх гол ач холбогдолтой юм.

Leave a Reply