Үнэт металлын сорьцын хяналтын газрын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” амжилттай зохион байгуулагдлаа

Үнэт металлын сорьцын хяналтын газрын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” амжилттай зохион байгуулагдлаа

Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 16-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Уг өдөрлөгт Стандарт, хэмжил зүйн газрын  дарга  Б.Билгүүн болон газар, нэгжийн дарга нар, Монгол банкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Мөнхцэцэг зэрэг нийт 96 иргэн, аж ахуйн нэгж оролцсон  юм.

Арга хэмжээний зорилго нь иргэд олон нийтэд Үнэт металлын сорьцын хяналтын үйл ажиллагааг таниулан сурталчлах, харилцагч нартайгаа уулзаж тэдний санал хүсэлтийг сонсох, урамшуулахаас гадна эрдэнийн чулуу тодорхойлж гэрчилгээ олгох, үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг лазераар тавих, үнэт эдлэл таних зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ.

Түүнчлэн “Үйлчилгээг түргэн шуурхай болгох хүрээнд Монгол банктай хамтран мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг төлөвлөж байна” гэдгийг ҮМСХГ-ын дарга Д.Бэхбат онцлон тэмдэглэсэн юм.  

Өдөрлөгийн хүрээнд 2020 оны шилдэг харилцагч 20 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг тодруулан, уйгаржин монгол бичгээр бичсэн самбарт тэдний алдрыг мөнхөллөө.

Leave a Reply