ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЧАНАРЫН ДЭД БҮТЦИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДАД МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЧАНАРЫН ДЭД БҮТЦИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДАД МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжиж буй “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийн оролцогч талуудад мэдээлэл түгээх” сэдвийн дор 2019 оны 6-р сарын 27-ны өдөр төвийн бүсийн хэмжил зүй ба эрчим хүчний салбарын байгууллагын мэргэжилтнүүдийг оролцуулсан танилцуулга, семинарыг Орхон аймагт амжилттай зохион байгууллаа. 
Уг семинарын хүрээнд Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга хийх, Олон улсын цахилгаан техникийн хорооны “Цахилгаан эрчим хүчний нэр томъёо” багц стандартын орчуулгын төслийг хэлэлцсэн юм. 
Энэхүү семинарын арга хэмжээнд Стандарт, хэмжил зүйн газар, Эрчим хүчний яам, Орхон аймаг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Өмнөговь аймаг, Булган аймаг, Төв аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон Эрчим хүчний салбарын 100 гаруй төлөөлөгчид оролцлоо. Семинарт дараах илтгэл мэдээллүүдийг тавьсан юм. Тухайлбал:
– Монгол Улсын “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн танилцуулга
– Олон улсын цахилгаан техникийн хорооны “Цахилгаан эрчим хүчний нэр томъёо” багц стандартын төслийн танилцуулга
– Стандартчиллын үйл ажиллагааны танилцуулга
– Монгол Улсад олон улсын стандартыг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчин
– Шинэчлэн батлагдсан Хэмжил зүйн тухай хууль: Ерөнхий үзэл баримтлал
– Шинэчлэн батлагдсан Хэмжил зүйн тухай хууль: Хэрэгжүүлэх арга хэмжээ, дагалдан гарах дүрэм журмууд

Leave a Reply