Менежментийн тогтолцоонд баталгаажуулалт авахад бүрдүүлэх материалын жагсаалт
Үйлчлүүлэгч Та менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн баталгаажуулалт авах хүсэлтийг дараах материалын хамтаар СХЗГ-т ирүүлнэ үү.
- Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт/ өргөдлийн маягтын дагуу/
- Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх танилцуулга
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар
- Тохирлын гэрчилгээний хуулбар/хэрэв заавал баталгаажуулалтад хамрагдах жагсаалтад орсон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг бол/
- Зохих шатны сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар /чанарын болон дотоод аудитын багийн гишүүд/
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын талаар хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны дүн /сүүлийн 2 жилээр/
- Дотоод аудит болон удирдлагын дүн шинжилгээний тайлан
- Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлсэн болон түүний үр дүнгийн тухай танилцуулга
- Чанарын зорилт, биелэлт
- Гарын авлага /Хэрвээ байгаа бол/
- Эрсдэл, боломжууд
- Үйл явц
- Менежментийн тогтолцооны хүрээнд бий болгосон баримтжуулсан мэдээллийн нэгдсэн жагсаалт