“ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨРЛӨГ”

“ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨРЛӨГ”

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, нутгийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагааг сайжруулах, хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний тоолуур баталгаажуулалт, ухаалаг тоолуураар төлбөр тооцоо хийх аргачлалын талаар мэдээ, мэдээлэл өгөх, байгууллагын үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг угтан “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн өдөрлөг”-ийг 2018 оны 04 сарын 20-ны өдөр аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, Дархан Сэлэнгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр 2 байгууллага үйл ажиллагаагаа сурталчлан биет үзүүлэн гаргаж, 100 гаруй гарын авлага материал тараан өгч, иргэдэд мэдээлэл өгч, 46 иргэдээс судалгаа авч санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, 8 иргэний гомдлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллалаа.

Мөн өдөрлөгийн хүрээнд Стандарт хэмжил зүйн хэлтэс, Дархан Сэлэнгийн “Цахилгаан түгээх сүлжээ”   ХХК, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгууллаа.

Leave a Reply