“Хүлэмжийн хийн ялгаралын магадлагаа, нотолгооны байгууллагад  тавих шаардлага” (ISO/IEC 17029:2019, ISO/DIS 14065, ISO 14064-3:2019)  танилцуулах сургалтад хамрагдав

“Хүлэмжийн хийн ялгаралын магадлагаа, нотолгооны байгууллагад тавих шаардлага” (ISO/IEC 17029:2019, ISO/DIS 14065, ISO 14064-3:2019) танилцуулах сургалтад хамрагдав

 “Хүлэмжийн хийн ялгаралын магадлагаа, нотолгооны байгууллагад тавих шаардлага” (ISO/IEC 17029:2019, ISO/DIS 14065, ISO 14064-3:2019) танилцуулах сургалтыг 2019 оны 11 сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Ази номхон далайн хамтын ажиллагааны байгууллага (APAC), Германы Физик техникийн хүрээлэн (PTB)-ээс хамтран БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан. Энэхүү танилцах сургалтад 14 орны 24 оролцогч оролцсон бөгөөд Стандарт, хэмжил зүйн газраас Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн А.Нэргүйсайхан оролцлоо.

Уг сургалтыг ISO/IEC 17029 стандартыг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, Герман улсын Доктор Stefanie Vehring, ISO 14065, ISO 14064-3 стандартыг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, АНУ-ын Futurepast.Inc компанийн Ерөнхийлөгч, Доктор John Shiedeler сургагч багш нар танилцуулсан юм.

Сургалтад АНУ, Австрали, Киргиз, Сингапур зэрэг орны итгэмжлэлийн байгууллагын төлөөлөгчид оролцож, өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцсан бөгөөд 2020 онд Олон улсын стандартын байгууллага(ISO)-аас батлагдан гарах шинэ стандартуудад санал бодлоо тусгуулсан үр өгөөжтэй сургалт боллоо.

Leave a Reply