Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

НЭГ. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудлаар:

 Нэгдүгээр асуудал. “Үлэмж Тэлэхү”ХХК-иас хүсэлт болгосон ОХУ-ын Татарстан хотын “Эквател” компанид үйлдвэрлэсэн СВК-15 загварын усны тоолуурын загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэв.

 Хоёрдугаар асуудал. “Эндлесс Энержи” ХХК– иас хүсэлт болгосон БНХАУ-ын Holley metering компанид үйлдвэрлэсэн DTSD 546 загварын гурван фазын 100В-ийн цахилгаан тоолуурын загварыг баталж Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэв.

Гуравдугаар асуудал. “Эндлесс Энержи” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Holley metering компанид үйлдвэрлэсэн DDSD285, DDS28, DTSD 545, DTS541 загварын нэг ба гурван фазын тоолуур загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж загварын баталгааны гэрчилгээний хугацааг электрон тоолуурыг 8 жилээр, цахилгаан механик тоолуурыг 4 жилээр тус тус сунгахаар шийдвэрлэв.

Дөрөвдүгээр асуудал. “Электрон Түлхүүр” ХХК-иас хүсэлт болгосон Украйн улсын Новатор компанид үйлдвэрлэсэн ЛК (15-32) мм загварын халуун, хүйтэн усны тоолуурыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж 8 жилийн хугацаатай сунгахааршийдвэрлэв.

Тавдугаар асуудал. “Динлуо” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Chint Electrics Co.ltd компанид үйлдвэрлэсэн DD 666, DTS634   загварын нэг ба гурван фазын   цахилгаан тоолуурыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгэний дугаарыг хэвээр үлдээж 4 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.

 Зургаадугаар асуудал. “Энержи Тех Прогресс” ХХКиас хүсэлт болгосон БНХАУ-ын Shenzhen Star Instruments компанид үйлдвэрлэсэн DTS27   загварын гурван фазын ухаалаг электрон тоолуурыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгэний дугаарыг хэвээр үлдээж 8 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.

ХОЁР. Хэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн асуудал

Нэгдүгээр асуудал.“Ану сервис” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур, дулааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Ари интернэшнл” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Касс молл” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын худалдаа, үйлчилгээний жин худалдахтусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.

Leave a Reply